Төмөр замчдын цалинг 10 хувиар нэмжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 15:46:28

Монгол Оросын хамтарсан “УБТЗ” ХНН ажилчдынхаа цалинг энэ сарын 1-нээс эхлэн 10 хувиар нэмсэн байна.

Монгол Оросын хамтарсан “УБТЗ” ХНН-ийн  дарга Л.Пүрэвбаатар ярихдаа, “Эдийн засгийн үр ашиг, хөдөлмөрийн бүтээмж дээшилсэнтэй холбогдуулан  төмөр замчдын цалинг 10 хувиар нэмсэн. Өнгөрсөн есөн сарын хугацаанд төмөр замын тээвэрлэлтийн хэмжээ буурсан ч зардлаа хэмнэж ажиллалаа.  Үүнийг дагаад манай төмөр замчдын худалдан авах чадвар дээшилж, төмөр замын дагуу худалдаа үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн орлогод нааштай нөлөөлнө” гэлээ.  

 Б.Заяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд