Эрэгтэй жүдочдын баг дэлхийн аваргын анхны медалиа Астанагийн татамигаас хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 16:59:17

Казахстаны Астана хотноо болж буй жүдо бөхийн  ДАШТ-ний багийн аваргын төлөөх тэмцээнд өнөөдөр дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй 16 баг өрсөлдсөнөөс манай эрэгтэй баг хүрэл, эмэгтэй баг 5 дугаар байрт шалгарав.

Эрэгтэй баг хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд тэмцээнийг зохион байгуулагч орны жүдочтой барилдахаар оноолт таарсан. Энэхүү барилдаанд Монголын баг эхний 4 жинд хожил авч, хүрэл медалийн болзол хангасан юм. Манай эрэгтэй баг дэлхийн аваргын багийн анхны медалиа Астанагийн татамигаас хүртэв.

"D" хэсэгт багтсан эрэгтэй баг Куба (5-0), Гүржийг (3-2) хожиж, хагас шигшээд үлдсэн ч БНСУ-ын багийг дийлээгүй. Улмаар хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Казахстаны багийг илүүрхэн хожлоо.

Энэ сарын 24-нд эхэлсэн жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр багийн тэмцээнээр ийнхүү өндөрлөж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд