ОБЕГ-ын дарга ДАШТ-д оролцох тамирчдад тугаа гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 17:00:24

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Гал унтраах техникийн олон төрөлт спортын /ГУТОТС/ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа.

2015 онд ОБЕГ-ын даргын тушаалаар ГУТОТС-ын үндэсний шигшээ багийг байгуулсан байна.  Тамирчдын хувьд эл спортоор үндэсний шигшээ баг байгуулагдсаны анхных нь тэмцээн бөгөөд шигшээ багийн тамирчид маргааш ОХУ-ыг зорих аж. ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал шигшээ багийнханд Монгол Улсынхаа нэр хүнд дэлхийд дуурсгаж тэмцээндээ амжилт гаргахыг ерөөж Онцгой байдлын газрын  тугийг гардууллаа.

 Б.Заяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд