Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-10-08 20:56:30
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж  “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөр”-ийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэхээр баталлаа.
Хөтөлбөрийг батлахдаа Дорноговь аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” мөрийн хөтөлбөрийн 4.17 дахь заалтыг үндэслэж “Хүн, тээврийн хэрэгсэл-Зам, орчин гэсэн системийн аюулгүй байдлыг   цогцоор нь бүрдүүлэхээр тусгажээ.
Дорноговь аймгийн нутгаар улсын чанартай босоо тэнхлэгийн хатуу хучилттай замын 40 гаруй хувь буюу 408 километр зам дайрдаг учраас хүн нас барсан гэмтсэн ослуудын 80 хувь энэ замд гарсан нь судалгаагаар батлагджээ.
Ялангуяа ослын үед олон хүн нас барж бэртэх тохиолдлууд гарч байгаа нь иргэдийн аюулгүй амьдрах, зорчих эрх ноцтой зөрчигдөж байгаа гэж албаныхан үзсэн байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дээрх Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж аймгийн хэмжээнд үр дүнтэй зохион байгуулан, хэрэгжилтийн тайланг бүтэн жилээр гаргаж аймгийн ИТХ-д танилцуулж ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болгосон аж.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ