Олимп, спорт наадмуудад оролцох Монголын багийн ахлагчдыг томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-10-20 13:26:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд лхагва гарагт хуралдаж Ашгабат-2017 Азийн танхимын болон тулааны спортын наадамд оролцсон дүнгийн талаар Монголын багийн ахлагч Ж.Түмэн-Аюуш мэдээлсэн байна.

Мөн
Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын Монголын багийн ахлагчаар Б.Бат-Эрдэнэ, Жакарта-2018 Азийн наадмын Монголын багийн ахлагчаар Ц.Сандуй, Буэнос-Айрос-2018” залуучуудын олимпийн наадмын Монголын багийн ахлагчаар Т.Амаржаргал, Тайчунь-2019 Зүүн Азийн залуучуудын наадмын Монголын багийн ахлагчаар А.Ганбаатар, Лозанн-2020 Залуучуудын өвлийн олимпийн наадмын Монголын багийн ахлагчаар Ч.Амарсанаа нарыг томиллоо.
Тус хурлаар
МҮОХ-ны одоо хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцсэн байна.
 

Д.Өлзий

Холбоотой мэдээ