Улаанбаатарт 05-07 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-11-10 08:47:03
2017 оны 11 дүгээр сарын 10-ны 08-20 цаг хүртэл: Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, нутгийн зүүн хагаст хүйтэн байна. 
 
2017 оны 11 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшиж, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 9-14 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 3-8  хэм хүйтэн байна.
 
УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 5-7 хэм хүйтэн байна.
Холбоотой мэдээ