“Өвөг монголчуудын үнэт өв” үзэсгэлэн

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-11-10 12:52:50

Хүннүчүүдийн төмөр сэлэм кинон дээрх шиг тахир биш, хоёр талдаа иртэй шулуун байсныг илтгэх олдворууд болон тэдгээр сэлмийг ирлэж байсан билүү гуранзуудыг Монголын үндэсний түүхийн музейд өнөөдөр нээгдсэн “Өвөг монголчуудын хосгүй үнэт өв” үзэсгэлэнгээс сонирхож болох юм.

Улаанбаатарын их сургуулийн Археологийн музейн үзмэрүүдээр гаргасан тус үзэсгэлэнд шинэ чулуун зэвсгийн үеэс эхлээд Хүннүгийн үе хүртэлх Монгол нутгаас илэрсэн 571 олдворын дээжсээс сорчлон тавьсан байна. Тухайлбал, 6000 жилийн өмнөх шинэ чулуун зэвсгийн үед холбогдох чулуун зуулгатай ясан хутга, хүрлийн үеийн дурсгал болох “Чемурчекийн соёл”-ын чулуун аяганууд, Ховд аймгийн Мөнххайрхан, Булган, Архангай аймгийн Өндөр-Улаан, Эрдэнэмандал, Өмнөговь аймгийн Номгон, Завхан аймгийн Баянтэс, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Арбулаг сумын нутаг дахь Хүннүгийн булшнаас олдсон хутга, зүү, хүзүүний зүүлт, тоног, гоёл чимэглэлийн зүйлс болон ахуйн хэрэглээний эд өлгийн дурсгалуудыг уг үзэсгэлэнгээс үзэж болох ажээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд