Ардчилсан Залуучуудын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчид Хөвсгөлд ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-11-14 14:31:37
Хөвсгөл  /МОНЦАМЭ/ Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчийг сонгох сунгаа 21 аймаг 9 дүүрэгт болох бөгөөд нэр дэвшигчид маргааш Хөвсгөл аймагт ажиллана.
Энэ үеэр нэр дэвшигч С.Эрдэнэболд, Б.Болор-Эрдэнэ нар намын гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцуулсны дараа санал хураалтын арга хэмжээ болно. Саналын хайрцагийг битүүмжлэн Улаанбаатар хотод энэ сарын 22-нд нэгдсэн журмаар тоолж, ялагчийг тодруулах гэнэ. Мөн энэ үеэр Хөвсгөл аймгийн Ардчилсан Залуучуудын холбооны дарга, тэргүүлэгчдийг сонгох ба энэхүү арга хэмжээнд бүх сумын төлөөлөл болсон  200 гаруй залуус оролцож саналаа өгч цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөх ажээ.

Б.Гантуяа 
Холбоотой мэдээ