Токиогийн Их дуулгад манай 16 жүдоч хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-11-14 15:14:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн дэлхийн чансааны оноо олгох энэ оны хамгийн отгон тэмцээн Токиогийн Их дуулгад Монголын 16 жүдоч зодоглохоор мэдүүлгээ илгээжээ.
 
“Токио-Их дуулга-2017” тэмцээн ирэх 12 дугаар сарын 2-3-нд болох бөгөөд  олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга М.Уранцэцэг, дэлхийн аварга Г.Болдбаатар тэргүүтэй жүдочид хүч ур чадвараа сорин өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна. 

Багийн бүрэлдэхүүнд: Эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Хорлоо, М.Уранцэцэг, 52 кг-д Ч.Аззаяа, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Мөнгөнчимэг, эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, Г.Болдбаатар, 66 кг-д Д.Төмөрхүлэг,  Д.Алтансүх, 73 кг-д Г.Одбаяр, Баяртүвшин, 81 кг-д Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар, -100 кг-д О.Хангал, +100 кг-д Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн нар багтжээ.
Д.Өлзий
Холбоотой мэдээ