Зам талбайн ажилчдад оймс бэлэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-11-20 15:48:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол оймс" ХХК-ийн хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Хан-Уул Арго ОНӨААТҮГ-т өөрсдийн үйлдвэрлэсэн 240 ширхэг оймсыг бэлэглэлээ. 

Олон удаагийн давтамжаар орсон цасыг цэвэрлэх ажиллагаанд хот тохижилтынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ цаг наргүй ажилласаар буй. Үүнээс гадна иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, албан байгууллага, сайн дурынхан  ч уг ажилд идэвх санаачилгатай оролцож, тус тусын хувь нэмрээ оруулсаар байгаа юм. 
 
Харин үндэсний үйлдвэрлэгч “Монгол оймс" ХХК-ийнхан ийн зам талбайн үйлчлэгч, ачигч зэрэг 200 гаруй ажилчдад оймс хандивласан аж.
Б.Туул
Холбоотой мэдээ