Хятад улс дэлхийн хамгийн анхны нисдэг машины компанийг худалдан авлаа

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2017-11-23 13:14:03
Бээжин /МОНЦАМЭ/. Энэ сард Хятадын Жө жян мужийн Жили хувьцаат компани Америкийн "Terrafugia" компанитай эцсийн байдлаар тохиролцсоны үндсэнд тус компаний бүх үйл ажиллагаа явуулах эрх болон эд хөрөнгийг худалдан авлаа. Уг арилжаа нь АНУ-ын Гадаад хөрөнгө оруулалтын зөвлөлийн тусгай зөвшөөрөлтэйгөөр албан ёсоор болж байгаа гэнэ.
"Terrafugia" компани нь АНУ-ын Бостон хотод байрладаг, анх 2006 онд Америкийн Политехникийн их сургуулийн шилдэг оюутан үүсгэн байгуулж байв.Байгуулагдсан цагаасаа хойш тусгайлан нисдэг машин зохион бүтээх, хэрхэн үйлдвэрлэх талаар судалсаар ирсэн бөгөөд өдгөө дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх шинжлэх ухааны олон ололтуудыг нээж чаджээ. Энэ удаагийн арилжааг хийснээр "Terrafugia" компани хөрөнгө мөнгө болон судалгааны ажлын хувьд их хэмжээний давуу талыг бий болгоод байгаа ба худалдсан даруй Америк дахь инженерийн багийн ажилчдын тоог 3 дахин нэмж, шинээр судалгааны хүрээлэн байгуулсан байна. Одоогийн төлөвлөгөөгөөр 2019 онд дэлхийн хамгийн анхны нисдэг машин үйлдвэрлэлтээс гарах бөгөөд 2025 онд анхны эгц дээш болон доош чиглэлд хөөрч газардах чадвартай машин үйлдвэрлэж эхлэх гэнэ.
Түүнчлэн "Terrafugia" компани Хятадын Хан Жөү мужид судалгааны хүрээлэн байгуулсан, ирээдүйд Хятад улсад нисдэг машин үйлдвэрлэж эхлэхээр зорьж байна.
 
 А.Анхбаяр
Холбоотой мэдээ