Орхон аймагт байгуулагдсан “Монгол хэлний зөвлөл” арван хүний бүрэлдэхүүнтэй ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2015-09-07 17:57:21

Монгол хэлийг хамгаалах, хөгжүүлэх зорилгоор Орхон аймагт “Монгол хэлний зөвлөл” байгуулагдлаа.

Үүнийг Засаг даргын Тамгын газрын дарга В.Сумъяасүх санаачилж ийнхүү биелэлээ оллоо. Уг зөвлөл анхдугаар хурлаа хийж гишүүдээ сонгов. Тодруулбал, зөвлөл 10 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд МУ-ын Соёлын гавьяат зутгэлтэн Д.Дашдондов, Мэргэжлийн хяналтын газрын Боловсрол, соёлын хяналтын улсын байцаагч Ч.Биндэръяа, Сонинуудын холбооны тэргүүн С.Шаравдорж, Орхон аймгийн Сэтгүүлчдийн холбооны тэргүүн Ж.Оюун, “Монгол бичгийн сургалтын төв”-ийн захирал Д.Даваадорж нар багтжээ. Уг зөвлөл эх хэлээ хамгаалах, хөгжүүлэх, иргэдийг зөв бичиж, зөв ярьж сургахад олон ажил хийнэ. 

Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд