НӨАТ-ын буцаан олголтыг ирэх оны эхний улиралд багтааж олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-12-06 10:14:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэд НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг  ирэх оны эхний улиралд багтааж урамшууллаа авах юм байна.  

НӨАТ-ын баримтыг   тухайн аж ахуйн нэгжүүд илгээгээгүй бол  72 цагийн дотор илгээх үүрэгтэйг албаныхан хэллээ. Илгээсэн ч баримт баталгаажаагүй бол 1800-1288 дугаар руу залгаж НӨАТ-ын сугалааны дугаараар шалтгааныг тодруулах боломжтой юм байна.  Мөн иргэдэд төлбөрийн баримтыг сугалааны тохирол болох хүртэл хаяхгүй байхыг ТЕГ -аас анхааруулав. 
 
Түүнчлэн иргэд орон сууц худалдан авсан тохиолдолд төлбөрийн баримтаа баталгаажуулан бүртгүүлэх ёстой бөгөөд НӨАТ-ын 2 хувийг буцаан авах болон ХХОАТ-ын хуулиар хөнгөлөлт эдлэх боломж бүрдэнэ хэмээн албаныхан хэллээ.
 
 Б.Заяа
Холбоотой мэдээ