Сирийн Дотоод хэргийн яам Д.Трампын шийдвэрийг эрс буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-06 19:23:22
МОСКВА. /РИА Новости/. Иерусалимыг “Израилийн нийслэл” хэмээн хүлээн зөвшөөрч, АНУ-ын Элчин сайдын яамыг Иерусалим руу шилжүүлэх тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийг Сирийн Дотоод хэргийн яам эрс зэмлэн буруушаасан тухай тус улсын “САНА” агентлаг мэдээлэв.

“Д.Трампын шийдвэр нь Палестиныг эзлэн авч, Палестины ард түмнийг эх орноос нь үлдэн хөөх зорилготой гэмт хэргийн оргил нь юм.  АНУ-ын засаг захиргаа ийм ноцтой алхам хийж байгаа нь АНУ олон улсын эрх зүйг үл тоомсорлон ханддагийг харуулж байна. АНУ ноёрхлоо бататгахын тулд ард иргэдийн цусаар дайн мөргөлдөөнийг өдөөн дэмжиж байна. Энэ байдал нь улс орнуудын бүрэн эрхт байдлыг хүндэтгэсэн, ард түмний эрх ашгийг хамгаалсан тийм дэлхийн шинэ дэг журмыг тогтоох зайлшгүй шаардлагатай болохыг нотлон  харуулж байна” гэж Сирийн Дотоод хэргийн яам мэдэгджээ.
Э.Аянзаяа

Холбоотой мэдээ