Сирийг террористуудаас бүрэн чөлөөлсөн гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-12-07 14:10:43
МОСКВА. /ТАСС/. Сири улсыг “Лалын улс” бүлэглэлийн террористуудаас бүрэн чөлөөллөө гэж ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын тэргүүн, армийн генерал Валерий Герасимов мэдэгдсэнийг “ТАСС” агентлаг уламжлав. 
 
В.Герасимов гадаад улс орнуудад байрлаж буй батлан хамгаалахын атташе нарын бүтэн жилийн ажлыг лхагва гарагт буюу өчигдөр тайлагнан ярих үеэрээ “Лалын босогчдын “Лалын улс” бүлэглэлийнхэн Сири дэх бүх түшиц газраа алдсан. Өөрөөр хэлбэл, Сирийн газар нутаг террористуудаас бүрэн чөлөөлөгдсөн. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу энэ тухай албан ёсоор мэдэгдсэн” гэжээ.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ