Ам.долларын ханш бага зэрэг саарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-12-07 14:33:56
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ам.долларын ханш сүүлийн өдрүүдэд чангарч нэгжийн ханш 2441 төгрөг 66 мөнгөтэй тэнцэж байсан бол өнөөдөр бага зэрэг саараад байна.

Монголбанкны өчигдрийн зарласан ханшаар ам.доллар 2440 төгрөг 77 мөнгөтэй тэнцэж байв. Харин өнөөдөр “Найман шарга” валютын зах дээр ам.долларыг 2435 төгрөгөөр худалдан авч, 2440 төгрөгөөр худалдаалж байна. Хаан банк ам.долларыг 2436 төгрөгөөр авч, 2446 төгрөгөөр борлуулж байгаа бол Голомт банк ам.долларыг 2436 төгрөгөөр худалдан авч, 2442 төгрөгөөр худалдаж байна.
Б.Заяа
Холбоотой мэдээ