2022 оны өвлийн олимпийн бэлгэ тэмдгийг танилцуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2017-12-16 13:28:13
БЭЭЖИН. /Шиньхуа/. Хятад улсын нийслэл Бээжин хотод болох 2022 оны өвлийн олимп болон паралимпийн бэлгэ тэмдгийг танилцуулжээ.

“Шиньхуа” агентлагийн мэдээлснээр, 2022 оны өвлийн олимпийн бэлгэ тэмдгийг танилцуулах ёслол өчигдөр орой болсон байна. Уг ёслолд алдарт жүжигчин Жэки Чан, Бээжин хотын дарга Цай Ци тэргүүтэй хүмүүс оролцжээ. Энэ олимпийг зохион байгуулах хорооны тэргүүнээр мөн ажиллаж буй Цай Ци хэлэхдээ “Бид энэ олимпийг өндөр түвшинд зохион байгуулах болно” гэжээ.

Бээжингийн өвлийн олимпийн бэлгэ тэмдэг нь “Өвлийн мөрөөдөл”, паралимпийнх нь “Өндөрт дүүлэн нис” гэсэн утгатай хятад ханз бичээс байна. Энэхүү бэлгэ тэмдэг нь тамирчдын хурд хүчийг бэлгэдэж байгаа аж. Бээжин хот нь 2008 онд зуны олимпийн наадам зохион байгуулж байсан билээ. 2022 оны өвлийн олимпийг зохион байгуулснаараа тус хот нь зун болон өвлийн олимпийн аль алиныг нь зохион байгуулсан анхны хот болох юм.
Г.Доржханд
Холбоотой мэдээ