Хэнтий аймаг ирэх онд 56,1 тэрбум төгрөгийн зарлагатай ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-12-19 19:43:20
Хэнтий /МОНЦАМЭ/ УИХ-аар Хэнтий аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2018 оны орон нутгийн суурь зарлагыг өмнөх оныхоос 3,8 тэрбум төгрөгөөр, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын зарлагыг 2,6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 56,1 тэрбум төгрөгийн зарлагатай ажиллахаар баталжээ.

Өмнөх оны орон нутгийн төсвийн суурь зарлагаас цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардал 361,7 сая төгрөгөөр, тогтмол зардал 118,1 сая төгрөгөөр, урсгал зардал 562,3 сая төгрөгөөр, бараа үйлчилгээний бусад зардал 115,2 сая төгрөгөөр, татаас болон урсгал шилжүүлгийн зардал  117,9 сая төгрөгөөр, хөрөнгийн зардал 2551,1 сая төгрөгөөр буюу нийтдээ 3,8 тэрбум төгрөгөөр зардал нэмэгдсэн байна.

Түүнчлэн УИХ-ын 67 дугаар тогтоолоор төрийн нийт албан хаагчдад төсвийн жилд дунджаар 300,0 мянган төгрөгийн ажлын үр дүнгийн урамшуулал олгохоор заасны дагуу 3500 төрийн албан хаагчдад 1050,0 сая төгрөг хуваарилсан байна.

Улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгт 11,9 тэрбум төгрөг батлагдсанаас сумдад 6,1 тэрбум төгрөгийг олгохоор тооцжээ.

Ирэх онд Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын намын суудлын зардлыг 78,0 сая төгрөгөөр, аймаг, сумдын орон нутгийн нөөц сангийн зардлыг 369,4 сая төгрөгөөр, орон нутгийн төсөвт байгууллагуудын цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг 160,8 сая төгрөгөөр, гамшгийн эрсдлийг бууруулах санг 293,8 сая төгрөгөөр, төсөвт байгууллагуудын үйл ажиллагааны урсгал зардал болон бусад арга хэмжээний зардлыг 150,0 сая төгрөгөөр буюу нийт зардлыг 1051,8 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон байна.

Мөн орон нутгийн хөрөнгө оруулалтын дэмжлэг батлагдсантай холбоотойгоор сумдад 765,3 сая төгрөг, аймагт 1785,8 сая төгрөг нийт 2551,1 сая төгрөг хуваарилжээ.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ