Ц.Цогзолмаа сайд гурван шатны боловсролын асуудлаар мэдээлэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
mn_tuul@montsame.mn
2017-12-23 13:54:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ирэх мягтар гарагийн хуралдаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа боловсолын салбарын бодлого, үйл ажиллагаатай холбоотой асуудлуудаар мэдээлэл хийнэ.

Тэрбээр сургуулийн өмнөх болон бага дунд, их дээд боловсрол, түүний санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай гэсэн 2-3 асуудлаар мэдээлэл хийхээр болжээ. Өөрөөр хэлбэл, салбарын сайд гурван шатны боловсролын асуудлыг тойрсон томоохон мэдээллийг байнгын хороонд тавих юм.

Мөн ирэх ирэх даваа гарагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд “Дээд боловсролын шинэчлэл: Судалгааны их сургууль” сэдвээр төрийн өмчийн их, дээд сургуулиудын удирдлагуудтай МУИС-ийн I байранд уулзалт хийх аж.
Б.Туул

 
Холбоотой мэдээ