Турк улс Оросоос 2,5 тэрбум ам.доллар өртөг бүхий "С-400" пуужингийн цогцолборыг худалдан авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-27 11:35:29
МОСКВА. /ТАСС/. Турк улс дөрвөн "С-400" зенитийн пуужингийн цогцолборыг Оросоос 2,5 тэрбум ам.доллараар худалдан авсан тухай Оросын төрийн эзэмшлийн “Ростех” корпорацийн захирал Сергей Чемезов “Коммерсантъ” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.

С.Чемезов ярихдаа “Турк улс Оросын "С-400" агаарын довтолгооноос хамгаалах системийг эзэмшиж буй Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-ийн анхны гишүүн улс юм. "С-400" цогцолборыг 2020 оны гуравдугаар сараас Туркд нийлүүлж эхлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн "С-400" цогцолборыг Саудын Аравид нийлүүлэх талаарх яриа хэлэлцээ дуусах шатандаа явж байна” гэжээ.
 
Оросоос "С-400" пуужингийн цогцолборыг худалдан авах тухай хэлэлцээрт Турк улс энэ оны есдүгээр сарын 12-нд гарын үсэг зурсан юм.
 
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ