Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 10 насаар богино насалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-01-08 10:48:14
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хувьд 2016 оны байдлаар дундаж наслалт 72.11 байна.
Сэлэнгэ аймгийн хувьд 2016 оны байдлаар дундаж наслалт 72.11 байгаагаас эмэгтэй хүний дундаж наслалт 78.27, эрэгтэй хүнийх 67.90 байгаа ажээ. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 10 насаар богино насалж байна.
Аймгийн хэмжээнд 2016 оны байдлаар 570 хүн нас барсны 58.6 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн нас баралтын 38 хувийг зүрх судасны өвчлөл, гадны нөлөөллөөс болсон осол гэмтэл 16.8 хувь, хавдар  24.8 хувийг эзэлж байгаа ажээ. Тус аймаг нь нийт 106677 хүн амтай, хүн амын өсөлт 1.9 хувьтай байгаа юм. Хүн амын 50.6 хувь нь эрэгтэй, 49.4 хувь нь эмэгтэй, эдгээрийн 34.6 хувь нь 15-35 насны залуучууд эзлэж байгаагийн 52.6 эмэгтэй, 47.4 эрэгтэйчүүд байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ