Авлигын хэргээр олон хүнийг шийтгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-10 13:57:47
АСТАНА./РИА Новости/. “Сүүлийн гурван жилийн хугацаанд манай улс авлигын хэргээр 2500 гаруй хүнийг шийтгэсэн бөгөөд бид авлигыг өрсөн дарах тэмцлийг үргэлжлүүлэх болно” гэж Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев ард түмэндээ хандан илгээсэн ил захидалдаа дурдсаныг РИА Новости агентлаг уламжлав.

“Авлигыг өрсөн дарах тэмцлийг  үргэлжлүүлнэ. Сүүлийн гурван жилийн хугацаанд авлигын хэргээр хэдэн мянган хүнийг шийтгэсэн. Тэдгээрийн дотор төрийн дээд албан тушаалтнууд болон төрийн өмчит компанийн дарга нар багтаж байна. Энэ хугацаанд 17 тэрбум тэнгэ буюу ойролцоогоор 51 сая ам.долларын хохирлыг нөхөн төлүүллээ. Төрийн байгууллагуудын олон нийт, бизнестэй харилцах харилцааны үйл явцыг цахим системд шилжүүлэх нь чухал юм. Тухайлбал, иргэдийн хандлагыг хэрхэн хэлэлцэж, иргэд хангалттай хариултаа цаг тухайд нь авч байгаа эсэхээ өөрсдөө харж чаддаг байх ёстой” гэж уг мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

Э. Аянзаяа 


Холбоотой мэдээ