М.Зоригт: Мэргэшсэн хамт олныг зөв удирдан чиглүүлж чадна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-09-08 12:11:36

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Тус байнгын хорооны харъяалах асуудлын хүрээнд Зам тээврийн сайдаар УИХ-ын гишүүн М.Зоригтыг томилох тухай хэлэлцэв.

Байнгын хорооны хуралдаанд Зам тээврийн сайдад нэр дэвшигчийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцууллаа.

М.Зоригт нь Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлж, танхимын зарчмаар ажиллах чадвартай. Мөн удирдан зохион байгуулах чадвар өндөр тул Сангийн сайдын албан тушаалд нэр дэвшүүлж байна хэмээн Ерөнхий сайд танилцуулгадаа дурьдав.

М. Зоригт  1972-1982 онд 10 жилийн 8-р дунд сургууль, 1982-1990 онд Прага хотын Техникийн Их Сургууль, ШУТИС-ийг тус тус төгссөн.  Инженер, эдийн засагч мэргэжилтэй юм. Тэрбээр 1990-1992 онд *Монголын Оюутны Холбоо*-ны ерөнхийлөгч, 1992-2004 онд *Бодь Интернэшнл* ХХК-ий гүйцэтгэх захирал, 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2009-2012 онд *Бодь* группын ерөнхийлөгч, 2009 оноос *Зүүн хойд Ази* нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн, 2012 оноос МоАХ-ны дэд тэргүүнээр ажиллаж байсан. 2012 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдоод байна. 2010 онд Алтангадас одонгоор, 2012 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан.  Англи, орос, чех хэлтэй.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гимшүүн Б.Гарамгайбаатар, “Зам тээвэр бол маш том салбар. Зам тээврийн яаманд одоо мэргэжлийн боловсон хүчин байхгүй. Сүүлийн хэдэн жил зөвхөн иргэний нисэх болон төмөр замд анхаарч бусад дэд бүтцийг орхигдуулсан. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ хэмээн нэр дэвшигч М.Зоригтоос асуусан.

Сайдад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн М.Зоригт, Би Зүүн хойд Азийн бүийн аливаа үйл ажиллагаанд Монгол Улсын оролцоог идэвхижүүлэх чиглэлээр олон жил ажилласан. Үүнтэй холбогдуулан дэд бүтцийн салбарын яамдтай нягт холбоотой ажиллаж ирсэн. Тиймээс энэ салбарт хэрэгжүүлэх бодлогол, төлөвлөлт надад бий. Нэн тэргүүнд гацаанд орсон байгаа хэд хэдэн ажлуудыг урагшлуулахаар төлөвлөж байна хэмээн хариулав. Би 20 гаруй жил ТББ-уудад удирдах албан тушаал хашиж ирсэн. Энэ хугацаанд чадварлаг хүмүүсийг зөв чиглүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг байсан. Сайдаар томилогдох үедээ ч мэргэшсэн хамт олныг зөв удирдан чиглүүлж чадна хэмээн хариулав.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь дэмжиж, байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанд хүргүүлэх болов

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд