Бостоны музей нэгэн нохойг "сайн дурын ажилтан"-аар авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2018-01-12 10:28:23
БОСТОН. /АП/. АНУ-ын зүүн нутгийн Массачусетс муж улсын төв Бостон хотын алдартай музей үзмэрүүдээ хорхой шавж болон мэрэгч амьтдаас хамгаалахын тулд нэгэн нохойг “сайн дурын ажилтан”-аар авчээ.

“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, Бостоны Дүрслэх урлагийн музейн ажилтнууд энэ долоо хоногийн лхагва гарагт Райли хэмээх шинэхэн ажилтнаа хүлээн авсан байна. Тэд Райли нохойд зориулан ажилтны үнэмлэх хүртэл хийжээ.

Райли нь Веймаранер үүлдрийн анч нохой гэнэ. Энэ нохой нь музейн ажилтнуудын адил бүтэн цагаар ажиллах аж.
Г.Доржханд

Холбоотой мэдээ