Нэгдүгээр сарын 17-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2018-01-17 08:34:30
09.00 цагт ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд гэр хорооллын дундын бүсэд хэрэгжүүлэх “Сервис центр” төслийн хэлэлцүүлэг болно.

09.00 цагт Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т хороодын Засаг дарга, олон нийтийн байцаагч, хэсгийн ахлагч нарт зориулсан "Агаарын бохирдлыг бууруулахад таны оролцоо" сэдэвт сургалт болно.

09.30 цагт Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан болно.

09.30 цагт “Пума” зочид буудалд ХНХЯ-наас хэрэгжүүлсэн “Оюуны бэрхшээлтэй иргэдийг хувийн туслахаар ажиллуулах боломж” төслийн хаалтын ажиллагаа болно.

10.00 цагт ЭМЯ-нд “Осол гэмтлээс сэргийлэх аян”-ны зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

10.00 цагт НМХГ-т Монгол улсад бүртгэлгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй эмийн талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Live conference center”-д иргэн О.Ариунболд Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваагийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт "Blue sky" зочид буудалд Улаанбаатар хөгжлийн корпорацийн удирдлагууд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзана..
 
11.00 цагт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт МХЕГ, ЦЕГ-аас “Хуулиа дээдлье -21” аяны талаар мэдээлэл хийнэ.

12.20 цагт Хангарди ордонд Аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нар, үйлдвэрлэл эрхлэгчдийг цахим хурал болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт “Zpay” санхүүгийн шинэлэг үйлчилгээний талаар “Зэт Пэй” ББСБ-аас мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Зүтгэл, сэтгэл, итгэл, эх орон” ТББ-аас “Далан яндангаас далан байр” аяны талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-өөс  “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2017”-ын үр дүнг танилцуулна.

13.00 цагт УИХ-ын гишүүн Д.Муратын хуулийн зөвлөх Б.Эрдэнэбат  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ