АХБ-ны Суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүдтэй уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-01-18 10:14:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэд дарга, Худалдан авах ажиллагааны алхах мэргэжилтнүүд өнөөдөр Азийн хөгжлийн банк (АХБ)-ны суурин төлөөлөгчийн газрын Бүс нутгийн хамтын ажиллагааны мэргэжилтэн Д.Өнөржаргал болон бусад мэргэжилтнүүдтэй уулзлаа.

Уулзалтаар АХБ-ны зээлээр Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас хэрэгжүүлж буй “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах” төслийн хүрээнд Мэргэжлийн хяналтын хорио цээрийн барилга байгууламжийн эх загвар зураг болон ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын явцад хяналт тавих Олон улсын зөвлөх компани шалгаруулах ажлын талаар харилцан санал солилцлоо.

АХБ-ны санхүүжилтээр хийгдэх “Мэргэжлийн хяналтын хорио цээрийн барилга байгууламжийн эх загвар зураг болон ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын явцад хяналт тавих”, “Баруун бүсийн сургуулийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцлийг сайжруулах төсөл” гэсэн худалдан авах ажиллагааны хоёр ажлын эрхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар шилжүүлж, хамтран ажиллах юм.
   Ч     .Ариунболд
Холбоотой мэдээ