Дуучин Шакираг татвараас зайлсхийсэн хэрэгт сэжиглэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-22 17:38:41
МОСКВА. /ТАСС/. Колумбийн алдарт дуучин Шакираг 2011-2014 онд Испани улсад оршин суухдаа татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт тус улсын татварын алба сэжиглэж байна.
 
Дуучин бүсгүй хөл бөмбөгийн “Барселона” багийн хамгаалагч Жеррар Пике-тэй хамт 2011 онд Испани улсад амьдрахдаа өөрийн олсон бүх орлогоосоо татвараа төлөөгүй байна. Испанийн хуулиар Шакира Испанид төдийгүй хилийн чанадад олсон орлогоосоо ч татвар төлөх ёстой гэнэ.  
 
Испанийн хууль тогтоомжид заасны дагуу йимэрхүү төрлийн залилангийн хэрэгт ихээхэн хэмжээний торгууль ногдуулж, хоёр хүртэлх жилээр хорих ял оноодог байна. Энэ хэргийг шалгуулахаар татварын алба Прокурорын газарт хандаад байгаа аж.
 
Өдгөө 40 настай дуучин Шакира нь дуу зохиогч, бүжигчин, хөгжмийн продюсер, бүжиг дэглээч, мөн загвар өмсөгч хийдгээрээ олонд танигдсан. Тэрбээр зөвхөн испани төдийгүй англи хэлээр хөгжмийн ертөнцөд амжилт олсон Латин Америк дуучин бөгөөд “МTV Video Music Awards” шагналын 5, “Грэмми”-ийн 2, “Billboard Music Awards” шагнал гардуулах ёслолын 7 удаагийн шагналын эзэн болж байсан юм.
 
Э. Аянзаяа 


 
Холбоотой мэдээ