Азербайжан улсад уулнаас хивсээр гулган буух уралдаан болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-24 15:35:32
АСТАНА. /КАЗИНФОРМ/. Азербайжан улсад “Red Bull Shakh Carpet” буюу уулын уруу хивсээр гулган буудаг өвлийн эсрдэлтэй, хөгжөөнт уралдаан болно гэж “Trend” цахим хуудас мэдээлэв.

3 дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй уг уралдааны явцад төрөл бүрийн гоёл өмссөн оролцогчид янз бүрийн хэрэгслээр уулнаас уруудан харайлтын тавцангаар дамжин үсэрч, хүйтэн устай усан сан руу ордог байна. Хамгийн гол нь уулнаас уруудахдаа ашиглах гол хэрэгсэл нь хивс байх ёстой гэнэ.

Тэмцээнд оролцохыг хүссэн хүмүүс эртнээс багийнхаа бүтээлч санааг илэрхийлж, хивсээр гулгахад шаардагдах дагалдах арга хэрэгслийг бодож олсон байх хэрэгтэйгээс гадна багийн нэр болон өмсгөлөө бэлдэж ирэх ёстой гэнэ. Нэг баг 2-3 хүний бүрэлдэхүүнтэй байх ёстой аж. Гулгахдаа ашиглах хэрэгсэлд цана, чарга зэрэг ямар ч хэрэгсэл ашиглах боломжтой юм байна. Харин тэмцээнийг шүүгчид техникийн арга барил, хувцаслалт, оролцсон байдал, үзэгчдийн ташаалыг хэр хүртсэн байна зэрэг шалгуураар үнэлэх аж. 
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ