Торгоны замд хамаарах бүс нутгуудын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
184@montsame.mn
2018-02-01 14:40:11
БЭЭЖИН. /Синьхуа/. Хятадын эрдэмтэн Гуо Хуадон Торгоны замын тухай ихээхэн хэмжээний мэдээллийг ашиглан уг замын чиглэлд хамаарах бүс нутгийн цахим мэдээллийн сан бүрдүүлэхэд оролцоно уу гэсэн саналыг эрдэм шинжилгээний "Байгаль" /"Nature"/ сэтгүүлийн цахим хуудас дээр олон улсын эрдэмтдэд хандан гаргасан тухай мягмар гаригт “Синьхуа” агентлаг мэдээллээ.

БНХАУ-ын дэвшүүлсэн "Бүс ба Зам" санаачлагад хамаарах бүс нутгуудын талаархи хиймэл дагуулын  асар их мэдээлэл болон газар зүйн бусад мэдээллийг хоорондоо хуваалцан солилцох нь тогтвортой судалгааны гол түлхүүр юм гэж Хятадын Шинжлэх Ухааны Академийн академич Гуо Хуадон уриалга бүхий нийтлэлдээ тэмдэглэжээ. 

"Бүс ба Зам" хөтөлбөртэй холбоотой цахим мэдээллийн сан бүрдүүлэх ажлын гол зорилт нь хүрээлэн буй орчны ажиглалт хяналтыг сайжруулах, мэдээллийн солилцоог боловсронгуй болгох, бодлого боловсруулалтад дэмжлэг үзүүлэхэд орших юм гэж Гуо бичжээ. 
Н.Мишээл
Холбоотой мэдээ