“Мобиком” корпораци Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийг иж бүрэн засч өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2018-02-01 20:15:33
Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Үүрэн холбооны анхдагч оператор “Мобиком” корпораци нийгмийн хариуцлагаа ухамсарлаж Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийг компанийнхаа хөрөнгөөр иж бүрэн засварлаж хүлээлгэн өгчээ.
Говь нутгийн хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээний орчныг сайжруулах, хэвтэн эмчлүүлэгчдийн тохь тухыг хангах зорилгоор нийт 70 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 550 ам метр талбайтай 24 хэвтэн эмчлүүлэх тасаг болон үзлэгийн өрөө, эмнэлгийн барилгын дотоод заслыг  стандарт шаардлагад нийцүүлэн засварласан байна.
Хүүхдийн тасгийн барилгыг 1956 онд барьснаас хойш хойш их засвар хийгдээгүй төдийгүй орчин нөхцөл ч  тааруухан байсан аж.
Хүүхдийн тасгийг нь иж бүрнээр засварлаж өгсөнд орон нутгийн удирдлагууд хийгээд эмч нар, хэвтэн эмчлүүлэгчдийн төлөөлөл компанийн хамт олон талархал дэвшүүлсэн байна.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ