“Үзэсгэлэнт Архангай” гэрэл зургийн үзэсгэлэн гарлаа

ФОТО МЭДЭЭ
gerelzurag1@montsame.mn
2018-02-02 13:27:39
https://www.facebook.com/chadraabal
“Үзэсгэлэнт Архангай” гэрэл зургийн үзэсгэлэн гарлаа
Архангай аймгийн аялал жуулчлалын мэдээллийн төвөөс “Үзэсгэлэнт Архангай” гэрэл зургийн уралдааныг зарлаж, үзэсгэлэн гаргалаа. Энд гэрэл зурагчдын 90 орчим бүтээл ирсэн байна. Тус уралдаан нь мэргэжлийн болон сонирхогчийн түвшинд явагдсан бөгөөд мэргэжлийн түвшинд шилдгийн шилдгээр Б.Цээпил, С.Дашдаваа нар шалгарлаа. Харин сонирхогчийн түвшинд Э.Батхүү, П.Гансүх, А.Амгаланбат нар шалгарсан байна. Ирэх жилээс гэрэл зурагчид Аялал жуулчлалын мэдээллийн төв болон БОАЖГ-тай хамтран фото аялалыг хийх тухай ярилцав.