Хятад, Монгол парламентын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2018-02-07 10:10:34
БЭЭЖИН. /Синьхуа/. БНХАУ-ын Ардын төлөөлөгчдийн их хурлын /АТИХ/ Байнгын хорооны дарга Жан Дөзян, Монгол Улсын УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан нар мягмар гарагт Бээжин хотноо уулзах үеэрээ парламент хоорондын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцлоо гэж “Синьхуа” агентлаг мэдээлэв.

АТИХ болон УИХ хамтын ажиллагааг бэхжүүлэхийн тулд хоёр орны хууль тогтоогчид байнгын харилцан айлчлалын механизмыг ашиглана гэдэгт найдаж буйгаа Жан Дөзян уулзалтын үеэр илэрхийлсэн байна. Тэрбээр хэлэхдээ “Манай хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага засаглал, хууль тогтоомжийн салбарт туршлага солилцож, прагматик хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хэрэгтэй. Бид бие биеийнхээ язгуур ашиг сонирхлыг хүндэтгэж, Хятад-Монголын улс төрийн бат бөх харилцааг улам бүр бэхжүүлэх хэрэгтэй” гэжээ.
 
Үүний хариуд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хэлэхдээ “УИХ хоёр орны харилцааг улам бүр бэхжүүлэхийн тулд БНХАУ-ын АТИХ-тай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна” гэжээ.

http://www.xinhuanet.com/english/2018-02/06/c_136953798.htm
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ