Румын улсад ханиад 16 хүний аминд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
184@montsame.mn
2018-02-12 13:05:50
БУХАРЕСТ. /Синьхуа/. Румын улсад хүйтний улиралд томууны вирусын тархалт нэмэгдсэн ба уг өвчний улмаас 16 хүн нас бараад байна гэж тус улсын эрүүл мэндийн сайд Сорина Пинтеа пүрэв гарагт мэдээлжээ.

“Томуугийн вирусын өргөн тархалтын их давалгаатай бид тулгараагүй ч хүйтний улиралд ханиадны вирусын тархалт өндөр байлаа” хэмээн тэрбээр хэвлэлийн бага хуралд хэлжээ.

Пинтеагийн хэлснээр, томууны вирус зүүн хойд нутгийн Яаш хот болон тус улсын нийслэл Бухарест хотод илүү тархсан байна. 

Ханиадны вирусын тархалт дөрөвдүгээр сар хүртэл үргэжлэх тул аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах хэрэгтэй гэж Пинтеа онцлон тэмдэглэжээ.
 Н.Мишээл
Холбоотой мэдээ