Хөрөнгийн биржийн арилжаагаар 12 компанийн хувьцаа өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-02-14 14:13:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хөрөнгийн биржийн өчигдрийн арилжаагаар  I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 140,736 ширхэг хувьцаа арилжсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ. Мөн өдрийн арилжаагаар  13  компанийн хувьцааны ханш буурсан  байна. 

Тодруулбал "Тавантолгой" TTL+6.14 хувиар "Ариг Гал" EER+5.4 хувиар буюу  хамгийн өндөр хувиар өсчээ.   Харин "Хөх Ган" компанийн хувьцаа HGN-14.65 хувиар,  "Ган Хийц" компанийн  GHC хувьцаа -14.31 хувиар буюу  хамгийн их уналттай байв.

Ингэснээр  "MSE ALL" индекс 1,186.26 нэгж болж 1.94 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2.5 их наяд 91 тэрбум 252 сая 24,827 төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_history/2018-02-13 эндээс үзнэ үү. 
Холбоотой мэдээ