ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч нэгээр нэмэгдэж, 252-т хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunzaya@montsame.mn
2018-03-13 16:53:16
Улаанбаатар/МОНЦАМЭ/ Өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын 1 тохиолдол илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 252 болсон  хэмээн Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм эдийн засгийн эхний хоёр сарын нөхцөл байдлын тайланг  танилцуулах үеэр дурдлаа.

Халдварт өвчнөөр өвчлөгсөд  эхний хоёр сард 6 003 болж, өмнөх оны мөн үеэс 430 -аар буурсан байна. Ийнхүү буурахад салхин цэцгээр өвчлөгсөд 21.4 хувиар, трихомониазаар өвчлөгсөд 179, мөөгөнцрөөр өвчлөгсөд  5.2 хувиар, тэмбүү өвчин 5 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.  Харин цусан суулгаар өвчлөгсөд 231 буюу 79.7 хувиар, вирүст хепатитаар  20 буюу 28.2 хувиар, гар, хөл, амны өвчлөл 14.7хувиар өссөн  үзүүлэлт гарсан байна.
О.Мөнхжаргал
Холбоотой мэдээ