Алдарт хөгжимчин, дижэй Авичи нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-21 12:33:38
МОСКВА. /РИА Новости/. Авичи нэрээрээ алдартай Шведийн алдарт дижэй, хөгжмийн продюсер Тим Берглинг 29 насандаа таалал төгссөн тухай "Риа Новости" агентлаг мэдээлэв. Түүний хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Эбба Линдквистын мэдэгдсэнээр, Авичи өнгөрсөн баасан гарагт Оманы Мускат хотод шинэ төсөл дээрээ ажиллаж байх үеэрээ нас баржээ.  

Уран бүтээлчийн үхлийн шалтгаан тодорхойгүй байна. Хэвлэлүүдийн мэдээлснээр, Авичи сүүлийн жилүүдэд архи хэтрүүлэн хэрэглэснээс болж үүсдэг нойр булчирхайн үрэвсэлт өвчнөөр шаналж байжээ.

Тим Берглинг 1989 онд төржээ. Түүний мэргэжлийн замнал 2006 онд эхэлсэн бөгөөд тэрбээр 2010 онд "My Feelings for You", "Seek Bromance", "Blessed" болон "Levels” зэрэг уран бүтээлээрээ нэрд гарсан юм. 2013 онд Авичи дэлхийн хамгийн өндөр орлоготой арван дижэйгийн жагсаалтад багтаж байжээ.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ