Цахимаар 11.7 сая ам. доллар арилжжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-04-21 14:06:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкны зарласан ханшаар ам.долларын ханш гурван өдөр дараалан буурч 2394 төгрөгтэй тэнцсэн байна.  

Энэ долоо хоногт  банкууд 16.2 сая ам доллар худалдан авах 2 сая ам доллар  худалдах санал ирүүлсэн  ч Монголбанк гадаад валютын  дуудлага худалдаанд оролцоогүй байна. Харин банк хоорондын цахим талбараар эхний дөрвөн өдөр 11.7 сая ам. долларыг арилжжээ.

 Өнөөдрийн байдлаар ам.долларын Монголбанкны зарласан ханш 2394 төгрөг 96 мөнгөтэй тэнцэж байна. 

“Хаан” банк ам.долларыг 2392 төгрөгөөр худалдан авч, 2400 төгрөгөөр борлуулж байгаа бол Голомт банк 2398 төгрөгөөр худалдаалж байна. Харин Найман шарга зах дээр ам.долларыг 2395 төгрөгөөр худалдан авч, 2398 төгрөгөөр борлуулж байна.
 

 Б.Заяа
 

Холбоотой мэдээ