ОХУ болон АНУ-ын сангийн сайд нар Вашингтод уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-21 15:44:19
ВАШИНГТОН. /ТАСС/.  Олон улсын валютын сан болон Дэлхийн банкны хаврын чуулганы үеэр ОХУ-ын сангийн сайд Антон Силуанов АНУ-ын сангийн сайд Стивен Мнучинтай уулзжээ. Уулзалтын үеэр талууд хориг арга хэмжээний асуудлыг авч хэлэлцсэн байна. Энэ тухай ОХУ-ын Сангийн яамны хэвлэлийн алба мэдээлэв.
 
Түүнчлэн хоёр улсын сайд нар Умард Солонгос, Сири болон Украинтай холбоотой асуудлуудыг хөндсөн тухай АНУ-ын сангийн сайд тэмдэглэсэн байна. Тэрбээр Антон Силуановтой хийсэн яриа хэлэлцээний талаар тодорхой мэдээлэл өгөөгүй аж.
 
Хоёр улсын сангийн сайд нарын уулзалтын талаар АНУ-ын Сангийн яамны хэвлэлийн алба өмнө нь мэдээлж байсан юм. Тус яамны мэдээлснээр, уулзалт Оросын талын санаачлагаар болжээ.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ