Монголбанк 35.0 сая ам.доллар, 50.71 сая юань худалдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-09-08 18:17:24

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1988.10-1994.20 төгрөгийн ханшаар 52.1 сая ам.доллар худалдан авах, 309.0-310.95 төгрөгийн ханшаар 103.31 сая юань худалдан авах санал ирүүлжээ.

 Монголбанк 35.0 сая ам.долларыг 1992.29 төгрөгийн хаалтын ханшаар, 50.71 сая юанийг 310.16 төгрөгийн хаалтын ханшаар нийлүүлэв.  Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 58.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах, 30.0 сая юанийн своп хэлцлийн хугацааг сунгах саналыг Монголбанк  100 хувь биелүүлэв.

 Б.Заяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд