Шүүхүүд ноцтой анхаарал татсан хэргүүдийг шийдсэн мэдээллээ өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-04-23 16:17:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн бага хуралд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат, Сонгинохайрхан дүүргийн
эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг,Тамгын газрын дарга Н.Чулуунжав, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Энхбаяр нар оролцож "Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн 2018 оны 1 дүгээр улирлын шүүн таслах ажлын дүн мэдээ, олны анхаарал татсан эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн байдлын талаар танилцуулсан юм.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар нийт 541 хүнхолбогдох 420 хэрэг хүлээн авч 188 эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэжээ. Гэмт хэргийн улмаас хохирсон хохирлыг авч үзвэл, хохирсон хүн -204, гэмт хэргийн улмаас нас барсан хүн  5, хүнд гэмтсэн хүн 10, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 298.615.674 төгрөг, баривчлах цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний тухайд тус шүүх 2018 оны 1 дүгээр улиралд 59 хүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлснээс 13 хүнийг цагдан хорьсон, 9 хүнийг цагдан хорихоос татгалзсан, 4 хүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсэн, 22 хүний цагдан хорих хугацааг сунгасан байна. Бусад хоёр дүүргийг хувьд ч ийм тоон үзүүлэлттэй байгааг харж болно. Гэвч сэтгүүлчид Шүүгчдээс ноцтой бөгөөд олны анхаарал татсан хэргүүдийн шийдвэрлэлтийг илүү сонирхлоо. Шүүгчдийн өгсөн мэдээнээс үзэхэд, 
1.Гаалийн байцаагч Б.Ө-д ЭХТА-ийн 268.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж
ирүүлсийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан,
2. Гаалийн байцаагч Б.Ц-д нэмж нэгтгэн 3 сая төгрөгийг эд хөрөнгө хурааж 6 жил 6
сарын хорих ялаар, /ЭХТА 268.2,269.1/
3. Гаалийн байцаагч Т.М-д 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 6 жил 6 сарын хорих
ял ЭХТА268.2/
4. Гаалийн байцаагч И.Н-т 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 6 жилийн хорих
ялаар,/ЭХТА 268,2/
5. Гаалийн байцаагч М.Э-д 1 сая төгрөгийг эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хорих
ял /ЭХТА 268.2/
6. Гаалийн байцаагч Б.О-т нэмж нэгтгэн 3 сая төгрөгийг эд хөрөнгө хурааж, гаалийн
улсын байцаагчаар ажиллах эрхийг 2 жил хасаж 6 жил 6 сарын хорих ял /ЭХТА 268.2,
263.2/
7. Гаалийн байцаагч Н.Б-д 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хорих
ял /ЭХТА268.2/
8. Гаалийн байцаагч Д.Н-т гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 1 жил
хасаж 2 жил 6 сарын хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан
харгалзсан /ЭХТА263.2/
6 хүнд ЭХЕА 551-д заасныг журамлан 3 ,5-3,7 жилийн хорих ял оногдуулсан
/ЭХТА269.2/
19 хүнд 1 жил 6 сарын хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан
харгалзсан/
нэг хүнд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг хойшлуулж,  1 хүний үйлдлийг цагаатгаж
шийдвэрлэсэн./ Уг хэрэг давж заалдах шатны шүүх болон Хяналтын шатны шүүхээр
хянагдаж хэвээр батлагдсан ба одоо УДШ-ийн Ерөнхий шүүчгийн ажлын албанд гомдол
гаргаж УДШ-д хүргүүлсэн байна/
-Мунзуй хочит Нямдорж нарт холбогдох шүүх хуралдаан 2017.08.14-15-ны 2 өдөр
үргэлжилж шүүх хуралдаанаас Ч.Нямдаваа М.Дондовсамбуу Б.Баяржаргал
О.Баттуяа С.Сандуйжав нарын 5 хүнийг гэм буруугүй гэж үзэж цагаатган,  Г.Нямдорж
С.Мөнхбат нарыг гэм буруутайд тооцож 3, 4 жил хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
-Шүүгдэгч М.Болдбаярт холбогдох хэрэг буюу 2017 оны 07 дугаар сард
Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошуунд автотээврийн
хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан
захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ачиж явсан 40 тоннын контейнер нь
Тоуоtа Рrius маркийн 02-97 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр унаж зорчигч 3
настай Б, 15 настай Б, 7 сартай Г нарын эрүүл мэндэд хүнд, жолооч М-ийн
эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, 4 тээврийн
хэрэгсэлд хохирол учруулсан хэргийг  2018 оны 01 дүгээр сарын 09-ний
өдөр шийдвэрлэхдээ шүүхээс:М.Болдбаярт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жил тэнсэж, насанд хүрээгүй хохирогч нарын төлөөлөгч, хохирогч Д.Мөнхбаатар,Ч.Баасанжаргал нар нь тус хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, эд хөрөнгөд
учирсан хохирол болох 19 сая 248 мянган төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдаж цаашид
гарах зардлаа баримт бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэжээ. 

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ