Авлигын хэрэгт сэжиглэгдэж буй түшмэлийг шалгаж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-04-25 15:49:39
БЭЭЖИН. /ТАСС/. БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны засгийн газрын дэд тэргүүн Бай Сянцюнийг авлигын хэрэгт сэжиглэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн тухай Хятадын коммунист намын сахилга батын хяналтын төв комиссоос лхагва гарагт мэдээлжээ.
 
Ноцтой зөрчлүүд гаргасан хийгээд авлигын хэрэгт сэжиглэгдэж буй Бай Сянцюнь нь одоогийн албан тушаалдаа 2012 оны тавдугаар сард томилогдсон ба өмнө нь 2003-2008 онд Ухай хотын дарга, 2008-2011 онд тус хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан байна.
 
2012 онд Си Жинпинь тэргүүтэй “тав дахь үеийн” удирдлага гарч ирснээс хойш БНХАУ-д авлигын эсрэг тэмцэл ихээхэн идэвхжсэн юм. Албан ёсны мэдээнээс үзвэл, Хятадад зөвхөн 2017 онд л гэхэд намын сахилга зөрчсөн, авлигын хэрэгт холбогдсон 159 мянга гаруй хүнд янз бүрийн шийтгэл ногдуулсан байна.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ