Тарвага хулгайгаар агнах зөрчил тасрахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 18:36:00

Булган аймгийн  Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын хамтарсан шалгалтыг аймгийн нутаг дэвсгэрт явуулж байна.

 Уг шалгалтаар 2120 хүнд хууль эрх зүйн зөвлөгөө өгч, 875 тээврийн хэрэгсэл шалган, 75 зөрчил илрүүлж, 20 иргэнийг 100,000 төгрөгөөр торгож ажилласныг өмнө нь мэдээлсэн.  Илрүүлсэн зөрчлийн тодорхой хувийг агнахыг хориглосон тарвага агнах зөрчил эзэлж байгаа бөгөөд энэ талаар Монгол Улсын Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын “Агнуурын зарим амьтдыг агнахыг түр хугацаагаар хориглосон” 2014 оны А/61 тоот тушаалаар зохицуулсан байдаг. Одоогоор хураагдсан 18 тарвагыг улсын Мэргэжлийн хяналтын газрын даргын 2004 оны 59 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу устгал хийж акт тэмдэглэлийг хөтлөөд байна.

П.Батням

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд