Э.Трухильо-д хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэхийг нь бүх насаар нь хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-09 15:36:05
ЦЮРИХ./ТАСС/. Олон улсын хөлбөмбөгийн холбооны /ФИФА/ ёс зүйн асуудал эрхэлсэн хараат бус хорооны Арбитрын танхимаас Гваметалын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Эктор Трухильо-д хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэхийг нь бүх насаар нь хориглолоо. Энэ тухай ФИФА-гийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
 
Трухильо-г ФИФА-гийн ёс зүйн дүрмийн 2.21 зүйлийг зөрчсөн буруутай гэж Арбитрын танхим үзээд, түүнд хөлбөмбөгтэй холбоотой захиргаа, спортын үйл ажиллагааг үндэсний болон олон улсын хэмжээнд эрхлэхийг нь хориглосон байна. Мөн 200 мянган долларын торгууль ногдуулжээ.
 
2017 оны 10 дугаар сард Трухильо-г АНУ-д 8 сарын хорих ялаар шийтгэсэн байна. Тэрбээр 2018 он болон 2022 оны ДАШТ-ий маркетингийн эрхийг зарсныхаа төлөө албан тушаалтнуудаас 175 мянган еврогийн хахууль авснаа шүүх хурлын үеэр хүлээн зөвшөөрчээ. Түүнд 20 жилийн хорих ял өгөхөөр байсан аж. Харин тэрбээр мөрдөн байцаалтад хамтран ажиллаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул прокурор түүнд ногдуулах хорих ялыг багасгах, гэхдээ 3-аас доошгүй жил байлгахыг зөвшөөрсөн аж.
 
Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ