Сүхбаатарын талбайд "Майхантай суулт" болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-05-10 17:11:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/ "Гэр хороолол" хөдөлгөөнөөс өнөөдөр Сүхбаатарын талбайд  цуглаан хийхээр зарласан. Цуглааныг нээснийхээ дараа талбайд майхан дэлгэж, "Гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлье", " Иргэдийн хашааны газрыг орон сууцны урьдчилгааны 30 хувьд авч байгаа үйлдлээ зогсоо" зэрэг лоозон барьсан хүмүүс сууцгаан эсэргүүцлийн  үгс хэлж байна. Тэд дахин төлөвлөлтийг зогсоож, газраа чөлөөлсөн олон айлыг орон гэргүй, оочих аягагүй болголоо, Өнөөдөр гэр хорооллынхныг зууханд гал түлж, нүүрс шатааж, нүхэн жорлонд бие засахыг хориглолоо. Гэр хорооллынхныг хог тарьж, хот бузарласан гэж хараан зүхэж байна. Гэр хорооллыг хотоос хөөж зайлуулахаар шийджээ. Тиймээс гэр хорооллынхон нэгдэж, эдгээр шийдвэрийг эсэргүүцэж байна хэмээн ширүүхэн үг хэлж байв. Мөн гэр хорооллынхны гарын үсэг цуглуулж шаардлагаа Нийслэлийн засаг даргад хүргүүлнэ гэв. Ийнхүү өнөөдрийн цуглаанаар эхэлсэн жагсаал нь майхантай суулт болж үргэлжилж байна.
Ж.Батсайхан
Холбоотой мэдээ