Бэртэж гэмтсэн палестинчуудад зориулан АНЭУ 5 сая ам.доллар олгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-15 12:41:51
ДУБАЙ. /РИА Новости/. Газын зурваст өрнөсөн палестинчуудын эсэргүүцлийн ажиллагааны үеэр Израилийн цэргийн зүгээс хүч хэрэглэсний улмаас бэртэж гэмтсэн палестинчуудад яаралтай эм тариа худалдан авахад зориулан Арабын Нэгдсэн Эмирт Улс /АНЭУ/ 5 сая ам.доллар олгожээ. Энэ тухай “WAM” агентлаг мэдээлэв.

Тусламж үзүүлэх АНЭУ-ын Улаан хавирган сар нийгэмлэг худалдаж авах эм тариануудаа Газын зурваст түгээх аж.   

АНУ ЭСЯ-аа Иерусалим руу нүүлгэн шилжүүлж байгаатай холбоотойгоор Газын зурваст эсэргүүцлийн ажиллагаа өрнөж, палестинчууд болоод Израилийн хүчнийхний хооронд үүссэн сөргөлдөөний улмаас палестины 55 иргэн амь үрэгдэж, 2,7 мянган хүн бэртэж гэмтсэн юм. 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ