Аргентиний Ерөнхийлөгч ДАШТ-2018-ыг үзэхээр төлөвлөж байснаа цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-15 17:48:14
МЕХИКО. /РИА Новости/. Улс орных нь эдийн засгийн байдал хүндэрч байгаа учраас Аргентиний Ерөнхийлөгч Маурисио Макри хөлбөмбөгийн ДАШТ-2018-ыг үзэхээр Орос улс руу явах гэж байснаа цуцалжээ. Энэ тухай “Nacion” цахим хуудсанд төрийн тэргүүнд ойр эх сурвалжаас иш татан мэдээлсэн байна.
 
Ерөнхийлөгч Макри 6 дугаар сарын 16-нд Москвад болох Аргентин-Исландын тоглолт, 5 хоногийн дараа Доод Новгород хотод болох Аргентин-Хорватын тоглолтыг үзэхээр төлөвлөж байжээ. Өөр нэгэн хувилбараар бол, тэрбээр 21-нд болох Аргентин-Хорватын тоглолт, 5 хоногийн дараа Санкт-Петербургт болох Аргентин-Нигерийн тоглолтыг үзэхээр төлөвлөж байсан аж. 
 
Сүүлийн өдрүүдэд Аргентиний санхүү-эдийн засгийн байдал маш хүндэрсэн байна. Тухайлбал, өнгөрсөн баасан гарагт Аргентиний песогийн америк доллартай харьцах ханш 23,73 болж, ганц долоо хоногийн дотор 6,5 хувиар унажээ. Тус улсын эрх баригчид ОУВС-гаас 30 тэрбум долларын зээл авахаар хэлэлцээ хийж буй үед валютын ханш ийнхүү унасан байна. 
 
Э.Аянзаяа 
 
 

Холбоотой мэдээ