НӨАТ-ын сугалаагаар 50 сая төгрөгийн азтан тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-05-16 16:10:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын 5 дугаар сарын сугалааны тохирлыг энэ сарын 20-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд дамжуулна. 
Тиймээс иргэд 4 дүгээр сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 5 дугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд оролцож азтан болох боломжтой. Энэ удаагийн супер тохирол 50 сая төгрөг байх юм.

Б.Заяа
Холбоотой мэдээ