Киноны уран бүтээлчид ур чадвараа ахиулахад суралцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-05-17 10:39:17
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас “Монгол киноны өрсөлдөх чадвар” кино уран бүтээлчдэд зориулсан сургалт, семинарыг энэ сарын 24-нд Соёл урлагийн газрын хурлын танхимд зохион байгуулна.

Уг сургалт нь кино уран бүтээлчдийн хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, төрийн бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг танилцуулах, хэрэгжилтийн явцад тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой.
Сургалтын үеэр “Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал 2030” кино бүтээлийг дэмжсэн төрийн бодлого, хөтөлбөрт хамрах боломж, Монгол Улсын гадаад сурталчилгаа, уран бүтээлчдэд хандсан үйл ажиллагаа, Кино урлаг, оюуны өмчийн тухай асуудал, Монгол уран бүтээлийн онцлог ба соёлын өв, Өрсөлдөөний тухай хууль, Кино театрт кино гаргах техникийн шаардлага, Кино зураг авалтад тавигдах дүрсний олон улсын шаардлага, Кинонд тавигдах дууны шаардлага, бүтцийн онцлог, Соёлын үйлдвэр хөтөлбөр ба  “Кино хотхон байгуулах боломж, Олон улсын кино наадамд хамрах боломж, Хүүхдийн шилдэг уран бүтээлийг кино болгох төслийн танилцуулга зэрэг үйл ажиллагаа болох юм. 
Хамтран зохион байгуулагчаар   Үндэсний хөгжлийн газар, ГХЯ, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар, ШӨХТГ, Соёлын өвийн үндэсний төв хамтран ажиллаж байна.

Холбоотой мэдээ