“Хамас” хөдөлгөөний объектуудад цохилт өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-17 10:44:42
МОСКВА. /ТАСС/. Израилийн агаарын цэргийн хүчин өчигдөр Газын зурвас дахь Палестины эрс үзэлт “ХАМАС” хөдөлгөөнийн объектуудад цохилт өгчээ. Еврейн тус улсын нутаг дэвсгэр рүү пулемётоор галласны хариуд ийм цохилт өгсөн байна.

“Хэдхэн минутын өмнө манай Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцууд “Хамас” хөдөлгөөнд хамаарах байнуудад цохилт өглөө. Түүнээс 4 нь террористуудын цэргийн цогцолборт хамаатай, мөн 3 нь зэвсэг үйлвэрлэх объектууд юм. Израилийн Сдерот хот руу пулемётоор галласны хариуд ийм цохилт өгсөн юм” гэж Израилийн армийн хэвлэлийн алба “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ