Оросын талаар авах арга хэмжээний санал боловсруулах үүрэг өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-05-17 10:56:56
ВАШИНГТОН. /РИА Новости/. Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээг ОХУ-ын эрх баригчид зөрчсөн байх магадлалтай холбоотойгоор Оросын талаар авах арга хэмжээний санал боловсруулах үүргийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеод өглөө гэж Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлжээ.
 
РИА Новости агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Конгресс тус улсын төрийн тэргүүнээс “Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай” гэрээг зөрчсөн ОХУ-ын түшмэдийн эсрэг авах “арга хэмжээний” төлөвлөгөө бүхий илтгэл бэлтгэхийг шаардсан байна.
 
М.Помпео нь сангийн яам, батлан хамгаалах яам, худалдааны яам болон үндэсний тагнуулын газрын удирдлагатай хамтран ажиллах юм байна.
 
Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээнд 1987 оны 12 дугаар сарын 8-нд Зөвлөлтийн удирдагч Михаил Горбачёв Вашингтонд айлчлах гарын үсэг зурсан юм.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ